Ирэх сард хүүхдийн мөнгө өгнө

2016 оны 1 сарын 26

Амьжиргааны төвшин доогуур өрхийн буюу 1-17 төвшний айлуудын хүүхдэд  хүүхдийн мөнгийг олгохоор төсөвт суулгасан. Гэвч, олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарснаар Засгийн газар бодлогоо өөрчлөхөд хүргэсэн.

УИХ-аас Хүний хөгжлийн сангийн хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгох хуулийг энэ сарын 22-нд баталсан. Гэхдээ энэ сард хүүхдийн мөнгийг олгохгүй аж.  Хуультай холбоотойгоор Засгийн газрын тогтоол эцэслэн гарсны дараагаар буюу цагаан сарын өмнө, тодруулбал, хоёрдугаар сарын 5-ны дотор хүүхдийн мөнгийг олгох гэнэ. 

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна