“МИАТ” ТӨХК мэдэгдэл гаргах нь

2016 оны 1 сарын 26

“Жи Ти Эм Жи Эл” ХХК-ийн захирал Б.Пүрэвтогтох нь 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд “МИАТ ТӨХК ажилчдаа хууран мэхлэж байна” гэсэн тодотгол бүхий хэвлэлийн бага хурлыг зарлан хийхдээ МИАТ ТӨХК болон түүний ажилчдын нэр хүндийг барин ор үндэсгүй худал мэдээллийг ОНМХ-ээр түгээснийг МИАТ ТӨХК хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Учир нь “ЖиТи Эм Жи Эл” ХХК нь МИАТ ТӨХК-ийн Зоогийн газрыг түрээсийн гэрээгээр ашиглаж байсан бөгөөд уг түрээсийн гэрээг  цуцласаныг бүх шатны Шүүхийн байгууллага хэлэлцээд цуцалсан нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Түүнчлэн Б.Пүрэвтогтох захиралтай  “Жи Ти Эм Жи Эл” ХХК-ийн ажилчид цаашид Б.Пүрэвтогтохтой хамтран ажиллах боломжгүй талаараа удаа дараа МИАТ ТӨХК-д хүсэлт гаргаж байсан билээ. Иймд Б.Пүрэвтогтохын МИАТ ТӨХК болон түүний ажилчдын нэрийн барин тараасан худал цуурхалд залруулга болгох үүднээс Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн шийдвэр, “Жи Ти Эм Жи Эл” ХХК-ийн ажилчдын хүсэлтийг хавсаргав.

МИАТ ХК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна