МХБХ-ны шүүгчийн сургалт орон нутагт болж байна

2016 оны 1 сарын 26

Монгол орны зүүн бүсэд орших Дорнод аймагт Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн сургалт эхэллээ. Уг сургалт энэ сарын 23-26 өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Дорнод аймгийн хувьд энэ жил футзалын лигийн тэмцээнээ зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотноо болж буй тэмцээнд ч мөн идэвхтэй оролцдог аймгуудын нэг юм.

Зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна боловсон хүчиндээ ихээхэн анхаарч ажилладаг байгаа. Тэд өөрсдийн футзалын шүүгч нараа бэлтгэн сургах тал дээр маш түлхүү анхаарлаа хандуулан ажиллаж байна. Уг сургалтыг ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч, ОУХБХ-ны шүүгчийн сургагч багш  МХБХ-ны нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Д.Түмэнбаяр амжилттай удирдан явуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна