Авлигад Путиныг хамруулсанд нь Песков тайлбар хийлээ

2016 оны 1 сарын 26

Дмитрий Песков

Фото: Дмитрий Азаров / «Коммерсантъ»

 

АНУ-ын Сангийн яам Путиныг авлигад хамруулсан нь санаанаас зохиосон зүйл гэсэн тайлбарыг Оросын лидерийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков даваа гаригт хийжээ.

 

“Эдгээр асуудлуудад өгөх хариулт байхгүй. Учир нь тэд цэвэр зохиомол санаа юм” гэж Песков мэдэгдлээ.

 

Нэгдүгээр сарын 25-нд АНУ-ын Сангийн яамны төлөөлөгч Адам Шубин ВВС-д өгсөн ярилцлагадаа Путиныг авлигын хэрэгт хамруулсан байв. “ Бипд түүнийг өөрийн найз нөхөд, хамран зүтгэгчид, улсын хөрөнгөгүй хүмүүсийг дэмжин баяжуулж байгааг харж байна. Оросын эрчим хүчний баялаг ч бай эсвэл улсын бусад гэрээ зэргийг тэрээр өөрт нь зүтгэгч нарт өгч, өөрийн талын биш хүмүүсийг тэр зайлуулдаг. Энэ бол миний хувьд авлига гэсэн ойлголт юм” гэж албан тушаалтан хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна