Буудлагын тамирчид Oлимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

2016 оны 1 сарын 26

Энэтхэгийн Дели хотноо маргааш буудлага спортын Олимпийн эрх олгох Ази тивийн сүүлийн тэмцээн эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд манай урт бууны эрэгтэй, эмэгтэй, гар бууны эрэгтэй, эмэгтэй баг бүтэн багаараа оролцох бөгөөд дасгалаасаа хамаараад 2-3 олимпийн эрхийг олгох юм. Манай улсаас нийт 16 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцоно.

Олимпийн эрх олгох Ази тивийн сүүлийн тэмцээн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Дашрамд дуулгахад, Манай буудлагын шигшээ багийн тамирчдаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа (гар буу), ОУХМ Ц.Мөнхзул (гар буу), ОУХМ Г.Нандинзаяа (урт буу) нар "РИО-2016" олимпийн эрхээ аваад байгаа билээ.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна