Захиргааны хэргийн хуулийг БХ-нд шилжүүлэв

2016 оны 1 сарын 26

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Тухайлбал, 128.1.Хэргийн оролцогч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 127.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

128.2.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх хүлээн авч энэ хуулийн 114.4, 114.5, 124.1, 124.2-т заасан журмын дагуу хэргийн хамт Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Энэ хуулийн 128.1-д заасны дагуу гомдол гаргасан этгээдэд энэ хуулийн 48.1, 48.3-т заасан журам хамаарахгүй.

128.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.

128.4.Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний 2 шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хуульд харшилсан гэж дүгнэлт гаргасан бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

128.5.Энэ хуулийн 128.4-т заасан тохиолдолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн хуралдаан явуулах тухай шийдвэр гаргаж, хуралдааны тов тогтооно.

128.6.Энэ хуулийн 128.4-т заасан хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргална.

128.7.Захиргааны хэргийн танхимын хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.

68.Төслийн төслийн 129 дүгээр зүйлийн гарчгийг “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Захиргааны хэргийн танхимын шүүгчдийн хуралдааны шийдвэр” гэж, мөн зүйлийн 129.1,129.3 дахь хэсгийн “нийт” гэснийг “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Захиргааны хэргийн танхимын” гэж тус тус өөрчлөх.

69.Төслийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтын “төр,” гэснийг хасах.

70.Төслийн 132 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 132.2 дахь хэсэг нэмэх:

“132.2.Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохоос өмнө энэ хуулийн 131.1-д заасан үндэслэл шинээр илэрсэн бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, захиргааны актыг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн бол шинэ захиргааны акт гарснаас хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана.”

71.Засгийн газрын батлах захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болох асуудал болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжтой нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ  Монгол Улсын Засгийн газрын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх зэрэг саналууд тус бүр чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээсэн юм.

Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа.

Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна