Аврагчид хоёр хүүхдийн амийг аварлаа

2016 оны 1 сарын 26

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбулаг багт айл шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн онцгой байдлын албанд өчигдөр иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах  56 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс хоёр болон дөрвөн настай хоёр хүүг угаартсан байсныг авран хамгаалсан байна. Алба хаагчид хүүхдүүдийг аймгийн яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгчээ.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна