А.Шоовдор албан тушаалдаа буцаад томилогджээ

2016 оны 1 сарын 26

Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас баривчлан, хорьж байсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдор өнгөрсөн пүрэв гаригт хуучин албан тушаалдаа томилогджээ.

Түүнийг 38 тэрбум төгрөгийг төрөөс завшсан хэрэгт холбогдуулан АТГ хоёр жил шахам шалгаж, шалгаж явцдаа хэргийн талаар хэвлэлд мэдээлэл өгч байсан ч гэм буруугүй гэдэг нь шүүхээр нотлогдож, уг хэрэг эцэслэгдсэн юм.  Түүнийг шоронд хорьж байх хооронд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах асуудлыг шийдвэрлэсэн. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Чингис бондоос 61.3 сая долларын санхүүжилтыг олгосон байдаг.

О.САР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна