“Хас”-ын Ч.Ганхуяг хулхидуулжээ

2016 оны 1 сарын 26

Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Хас банкны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг боловсролгүй гэдгээ олон нийтэд зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон ч удаа хулхидуулжээ. Тэрбээр, эрхэм гишүүнийг өндөр боловсролтой хэмээн итгэдэг байсан учраас намынхаа зохион байгуулдаг “Алтан сарнай”-д хүртэл нэр дэвшүүлж байсан удаа бий гэнэ.

Харин өчигдөр “Ийгл” телевизээр ямар ч сургууль төгсөөгүй, АНУ-ын банкинд ажиллаж байгаагүй гэдгээ ил тод зарласан нэвтрүүлгийн дараа тэрбээр тун их бухимдаж олон ч удаа хулхидуулж байсандаа бухимдан пост үлдээсэн байна.

Тэрбээр, “Намайг ХасБанкинд байхад хүрч ирэн Монгол Улс даяар лекц уншина гэж дэмжүүлээд явж байсан. Итгэж ойрхон явсан, дэд сайд байх даа. Урьж хэд хэдэн ажилд оролцуулсан. Алтан Сарнайд нэр дэвшүүлсэн. Одоо би танилцуулсан, итгүүлсэн бүх хүмүүсээс хүлцэл өчиж, уучлал хүсч байна. Үнэхээр том хулхидууллаа. Ганбаатараа, чи ёстой новш юм. Нийт баялаг бүтээгчид, эрүүл, шудрага иргэдээ.

Популист улстөрчдийг өнөөдрөөс эхлэн дэмжихгүй байхыг уриалж байна. Эдийн засаг хөгжиж байж бид хүнээ сайхан амьдруулна. Эдийн засгийг явуулахын тулд бид бизнесийн орчныг тогтвортой, ойлгомжтой байлгах нь нэн чухал. Популистууд энэ нийгмийн хорт ургамал болон газар авлаа. Монгол Улсын гэрэлт ирээдүйн төлөө, өөрсдийнхөө төлөө, бяцхан үрсийнхээ төлөө одоо тэднийг зогсооцгооё” хэмээн уриалсан байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна