Тайваньд хүйтэрч 85 хүн осгожээ

2016 оны 1 сарын 26

 

Тайванийн арлаар ер бусын хүйтэрч өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарын хэм  Цельсийн дөрвөн градус хүртэл буурсны улмаас 85 хүн осгож амиа алдсан тухай Associated Press мэдээлэв.

 

Амь үрэгдэгсдийн ихэнх нь өндөр настнууд бөгөөд зүрх, амьсгалын дутагдлын улмаас амиа   алдсан байна.

 

Сүүлийн хоёр хоногийн дотор их цастай байгаагийн улмаас Японд найман хүн амиа алджээ. Тоттори районд цасны гулсалт жижиг байшинд дайрч гурван хүний амийг авсан байлаа. Бусад таван хүн нь зам тээврийн осол, цасан шуурганы үер амь үрэгджээ. Нийт 200 орчим хүн гулсаж унах зэргээс элдэв гэмтэл авсан байлаа.

 

АНУ-ын зүүн эргийг дайран өнгөрсөн цасан шуурганд үрэгдэгсдийн тоо 80 гаруй хүн болжээ. Одоо тэнд цас цэвэрлэх ажил ид өрнөж байна. Цасан шуурганы улмаас нийт гурван тэрбум орчим долларын эдийн засгийн гарз учраад байгаа ажээ.

 

Өнгөрсөн ням гаригт Бээжинд -17 хэм хүйтэрсэн нь сүүлийн 30 жилийн хамгийн хүйтэн өдөр болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна