Мэрайя Кэригийн сүйн бөгж 7.5 сая ам.долларын үнэтэй

2016 оны 1 сарын 26

2014 онд хөтлөгч Ник Кенноноос салсанаасаа хойш Австралийн тэрбумтан Жеймс Паркертэй болзох болсон дуучин бүсгүй саяхан сүй тавьснаа шүтэн бишрэгчиддээ дуулгасан билээ.

Тэрбумтан эр ч сүйт бүсгүйдээ бэлэглэсэн бөгжиндөө гар татаагүй гэдэг. Тэгвэл дуучин бүсгүйн сүйн бөгж 7.5 сая ам.долларын үнэтэй тухай мэдээлэл цахим сайтуудаар цацагдаж эхэллээ. Мэрайя Кэригийн сүйн бөгжний загварыг  Уилфредо Росадо гаргасан бөгөөд 35 краттын алмааз эрдэнэсээр чимэглэгджээ.

Нэрт дизайнер Уилфредо Росадо энэ талаар сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ бөгжний харьцаа нь маш өвөрмөц. Эрдэнийн чулуу нь том атлаа бидний өдөр тутамдаа зүүдэг ердийн бөгжтэй адил зүүхэд маш эвтэйхэн. Бөгжний алмаазыг  Паркер өөрөө сонгосон. Маш гайхалтай бүтээл хийсэндээ баяртай байна” гэж ярьсан байна.

Б.ДАВАА

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна