Дорноговьд хоёр барилдаан болжээ

2016 оны 1 сарын 26

Сэтгүүлч:
Дорноговь

2016 оны анхны барилдаан Дорноговь Замын-Үүд суманд 01 сарын 13 нд “Шинэ үндсэн хууль”  батлагдсаны 24-н  жилийн ойд зориулсан бөхийн барилдаан боллоо. Тус барилдааныг  Замын-Үүд сумын Хаан банк, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гааль, Шилжүүлэн ачих анги ивээн тэтгэн ЗДТГ, Говийн бөх клуб хамтран зохион байгуулж, хүчит 48-н бөх барилдаж а/а Б.Гончигтавхай түрүүлж,  а/а Б.Батзориг үзүүрлэж, а/з Л.Цээсүрэн шөвгөрлөө.

Мөн 2016 оны 01 дүгээр сарын 15 нд Дорноговь аймгийн Сайн-Шанд хотод Ардчилсан Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгууллаа.

Тус барилдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга н.Ганбаатар үг хэлж,  хүндэт зочидоор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга н.Эрдэнэцэцэг, ИТХ-ын төлөөлөгч н.Төмөрхуяг,  АҮБХ-ны тэргүүн Ц.Гантулга, МҮБХ цэцдийн зөвлөлийн гишүүн у/н А. Хатансайхан,  АИХ-ын депутат н.Нямдорж, н.Дэмид нар оролцов.

Тус барилдаанд хүчит 48-н бөх барилдаж а/а Ц.Чимэддорж түрүүлж,  а/а Б.Гончигтавхай үзүүрлэж, а/а Д.Болдбаатар шөвгөрлөө.

Жич: 17-р жарны бичин жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан 2016 оны 02 дугаар сарын 06 нд Замын-Үүд суманд болно...

                                                                            Дорноговь аймгийн бөх тайлбарлагч Х.Энхжаргал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна