Г.Уянга гишүүн хууль санаачилж байгаагүй гэв

2016 оны 1 сарын 26

Бүрэн эрхийнхээ хугацааны дийлэнхийг сандал суудал, сайдыг огцруулахад зориулсан 2012-2016 оны парламентын үе  дуусахад цөөхөн сар үлджээ. З.Энхболдын ангийнхан дунд эрдэмтэй нь гэхээсээ элдэвтэй, мөнгөтэй нь илүү  олон.

Ажилдаа огт ирдэггүй, сайд томилох, засаг огцруулах үед гэнэт цочтол гараад ирдэг нөхөд хоёр гурваар тогтохгүй бий.  АН-д Х.Наранхүү, МАН-д Ц.Дашдорж гэж чуулганы танхимдаа үзэгдэж харагддаггүй гишүүн нэг нэг байна.

Тэгвэл УИХ, Засгийн газрын гишүүн гэсэн давхар дээлтэй халууцаж яваа, сайхан хүүхэн алдахгүй аппаратаар “агнадаг” сайд ч бий. Үе, үехэн өөрийгөө рекламдахдаа сайнаар нь гэхээсээ саараар нь танигдчихдаг эмэгтэй гишүүн ч байгаа. Бас Дондогдуламын сүнстэй ярьдаг, сүрхий “хэлтэй” нэгэн ч байдаг.

Тэгвэл бүрэн эрхийнхээ хугацаанд нэгч хууль санаачилж байгаагүй мөртлөө, чуулганы хуралдааны үеэр яригдсан асуудал болгонд эсрэг кноп дарсан шигээ суудаг эмэгтэй гишүүн ч байна.

Мөнхийн эсэргүүцэгч нэртэй тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-д суухдаа нэг ч хууль санаачилж байгаагүй гэдгээ “Цензургүй яриа”-нд орох үедээ хэллээ. Уг нь УИХ-ын гишүүний үндсэн үүргийнх нь  нэг шүү дээ.

Улс төржөөд завгүй байгаа эрхэм гишүүнд энэ дөрвөн жил  хууль санаачлах зав болоод боломж олдоогүй юм байлгүй дээ.

 А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна