“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт

2016 оны 1 сарын 26

Үндэсний өдөр тутмын хэвлэл “Өглөөний сонин” шинэ долоо хоногийн эхний дугаараа (017) уншигч, захиалагчдынхаа гарт хүргэлээ. Нийтлэлийн бодлого, өнгө төрхдөө шинэчлэл хийсэн тус сонины хамт олон энэ удаагийн дугаартаа бусад хэвлэлүүдийн хөндөөгүй олон асуудлыг хөндсөн уншууртай нийтлэл, тойм, анализийг багтаасан байна.

Тухайлбал “Гутал нь хавчсан Загийн газар”, “Г.Дэнзэнгийн хэргээр тэнзэн ташуур хийгээд дуусав уу”, “Нийгмийн даатгалын сангийн их наядыг хэн зарцуулж, хэн хянаж байна вэ?”, “Ард түмэн нь хүндэлдэг дарангуйлагч” зэрэг нийтлэл, тойм болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай хийсэн “Шударгаар хэлэхэд Монголбанк валютын нөөцөө Хятадын свопоор бүрдүүлээд удаж байна” ярилцлагыг тус тус энэ удаагийн дугаартаа нийтэлсэн байна. Мөн “А.Шоовдор захирал эргэн ирлээ”, “Ази тив хөлдөж байна”, “Тэмцэгч С.Эрдэнэ Өмнөд Солонгост шүүхэд дуудагдах дээрээ тулжээ” зэрэг хаана ч нийтлэгдээгүй мэдээллүүдийг олноор нь хүргэсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна