Tatler сэтгүүлийн жагсаалтыг Шарлотта толгойлов

2016 оны 1 сарын 26

Найман сартай Шарлотта гүнж Tatler сэтгүүлийн британи хувилбарын тодруулсан хамгийн чухал хүмүүс чансаанд эх, эцэг, ах, хамаатан саднаа ардаа орхин тэргүүн байр эзлэв. Уг чансаанд Кембрижийн герцогийн ахайтан Кейт Миддлтон, жонон Уильям, жонон Жорж, жүжигчин Эдди Редмэйн, моделиуд Кара Делевинь, Сьюки Уотерхаус нарын 613 британи хүн бичигдлээ.

Гүнж Шарлотта (Princess Charlotte) төрөхийг дэлхий даяар мэдэн хүлээж байлаа. Төрөхөөс нь эрхэм дээдэс охиндоо ямар нэр өгөх талаар бооцоо тавигдаж, Хувилгаан Мариягийн эмнэлэгт шүтэн бишрэгчид цугларан хүлээж байлаа.

Гүнж Шарлотта, 1-р байр

Шарлотта нь хаан ширээ залгамжлах дөрөв дэх хүн бөгөөд британи сэтгүүлийн чансаагаар маш чухал хүн боллоо. Гүнжийн ах жонон Жорж (Prince George) (3), өндөр эмээ, хатан хаан II Елизавета (Queen Elizabeth II) (7), гүнжийн эх, герцогийн ахайтан Кэтрин (11), аав жонон Уильям (Prince William) (12), авга ах, жонон Гарри (Prince Harry) (16) нар нь энэ чансаанд багтжээ.

Чансааны хоёрт нь Ant&Dec-ийн хослон хөтлөгч Энтони Макпартлин (Anthony McPartlin) ба Деклан Доннели (Declan Donnelly) нар оржээ. Дөрөвт нь Их Британийн сангийн канцлер Жорж Осборн (George Osborne) байлаа. Таван лидерин сүүлд нь Жорж Клунийн (George Clooney) эхнэр, хүний эрхийн өмгөөлөгч Амаль Клуни (Amal Clooney) бичигдлээ.

Энтони Макпартлин ба Деклан Доннелли (Ant&Dec), 2-р байр

Нийт 620 хүнийг багтаасан чансааны эхний зууд Оскарын Эдди Редмэйн (Eddie Redmayne) (13), “Үнсгэлжин” (Cinderella) болон “Дайн ба энх” (War and Peace) киноны од Лили Жеймс (Lily James) (26), модель Сьюки Уотерхаус (Suki Waterhouse) (28), дуучин Адель (Adele) (31), модель, жүжигчин Кара Делевинь (Cara Delevingne) (61) нар багтжээ.

Эдди Редмэйн, 13-р байр

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна