Би дэвшинэ, аймгаар нь тоглуулахгүй

2016 оны 1 сарын 26

“Би 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа дахиж Сүхбаатар аймгаас нэр дэвшихгүй. Аймгийн намын хорооныхон “М.Зоригтыг Сүхбаатар аймгаас нэр дэвшүүлэхгүй” гэсэн эр улс шиг хийсэн тохироо бий” хэмээн Сүхбаатар аймгийнхаа шинэ жилийн баяраар хэлж байсан УИХ-ын гишүүн М.Зоригт  ирэх сонгуулиар Дорнод аймагт нэр дэвшихээр болжээ. Түүний энэ шийдвэр Дорнод аймагт МАН-аас Н.Номтойбаяр, бие даагч Х.Болорчулуун /МАН-д орж нэр дэвших/-ээр яригдаж байгаатай холбоотой аж. Тэрээр "Үнэн бол дэвшинэ ээ. Аймгаар нь тоглуулахгүй" хэмээн цахим хуудсаар жиргэжээ. Ямартай ч бусдын аймгаар тоглуулахгүй гэсэндээ иргэний зориг гаргаж нэр дэвшихээр шийдсэн М.Зоригт ямар учраас Сүхбаатар аймгаас нэр дэвших эрхгүй болтлоо тохироо хийсэн нь одоогоор тодорхойгүй байна.

 Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна