Долоо хоногийн хугацаанд 759 айл байрандаа оржээ

2016 оны 1 сарын 26

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт Улсын Их хурал Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэж баталсан билээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр зогсоод байсан орон сууцны зээл сэргэсэн юм.

Харин орон сууны зээл сэргэснээс хойших долоо хоногийн хугацаанд 759 зээлдэгч 47.2 тэрбум төгрөгийн орон сууцны зээл аваад байгаа талаар өнөөдөр Монголбанк мэдээллээ. Зээл сэргэсэн ч арилжааны банкнууд зээл олгохгүй байна гэх мэдээлэл байсан. Тэгвэл орон сууцны ипотекийн зээл хэвийн олгож байгааг Монголбанкнаас мэдээллээ.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна