Сайд С.Эрдэнэ Консулаар томилогдсон уу?

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Сайд С.Эрдэнэ Консулаар томилогдсон уу?

“С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томиллоо” гэсэн мэдээлэл гарч, Хүмүүс Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал /ХАХНХ/-ын сайд С.Эрдэнийг гэж андуурах болжээ.

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд Содномзундуйн Эрдэнэ энэ талаар  “Миний бие тийм албан тушаалд томилогдоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Өөрөөр хэлбэл надтай адил нэртэй хүн томилогдсоныг хүмүүс андуурч ойлгоод энд тэнд  бичиж байх шиг байна. Тэр томилогдсон хүн нь Салдангийн Эрдэнэ гэж хүн бий. Би биш”  хэмээн тайлбарлалаа.

Д.ЦЭЦ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж