Зүүн азийн форумыг Монгол Улс зохион байгуулна

2016 оны 1 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны нэгдүгээр сарын 19-23 өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад хэрхэн оролцсон талаар Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал  О.Гэрэлмаагаас тодрууллаа.

-Давосын уулзалтаар ямар асуудлыг шийдсэн бэ?

-Давост очсон эхний өдөр буюу нэгдүгээр сарын 19-ны өдөр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч тус байгууллагын тэргүүн Монголын Улсын Ерөнхийлөгчид бараалхаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Тухайлбал 2017 онд Зүүн азийн эдийн засгийн форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах асуудлыг ярилцлаа.

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар сэдвээр байр сууриа илэрхийлсэн бэ? 

-Нэгдүгээр сарын 21-ны өдөр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан Дэлхийн усны асуудлаар тусгай хэлэлцүүлэг, уул уурхайн асуудлаар Хөгжлийн хэтийн чиг хандлага сэдэвт хэлэлцүүлэгт оролцож улсынхаа байр суурийг илэрхийлсэн. Маргааш нь буюу 22-ны өдөр Дэлхийн лидерүүдийн тусгай уулзалтад оролцож 2016 оны дэлхийн эдийн засгийн төлөв хандлагын асуудлыг тусгайлан хэлэлцээд ирлээ. Энэ айлчлалын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн захирагч, Олон улсын валютын сангийн Ерөнхийлөгч, Дэлхийн банкны Ерөнхийлөгч, Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхийлөгч зэрэг олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзсан. Мөн Швейцарийн Холбооны улс, БНГУ, Литва, Азербайжан, Стон  зэрэг улс орны төр засгийн тэргүүнтэй уулзаж хоёр талын харилцааны асуудлаар санал солилцсон байна. Түүнчлэн Давос хотод нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсаа сурталчилсан соёлын арга хэмжээ зохион байгууллаа.

Т.ДАВААНЯМ

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна