Салдангийн Эрдэнэ консулаар томилогдов

2016 оны 1 сарын 26

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас АНУ-ын Франциско хотод суух Ерөнхий консулаар С.Эрдэнэ гэдэг хүнийг томилсон.  Тодруулбал, Салдангийн Эрдэнэ гэгчийг Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Түүний УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн төрсөн ах гэж ярих хүмүүс байна. Ийнхүү Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа С.Одонтуяа төрсөн ахыгаа АНУ-ын Франциско хотод суух Ерөнхий консулаар явуулчихлаа гэж саарал ордныхон жиг жуг хийлцэж байна. “АН-д элсээд удаагүй хэрнээ албан тушаалын амтанд сайн орж байна даа. Ах нь консулаар Ардын намын гишүүн нөхөр нь газрын даргаар, аатай ч жаатай ч бүсгүй шүү” гэсэн атаархал АН-ынхан дунд байгаа бололтой.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна