Х.Клинтон Монгол гүүний саамыг дурсав

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Х.Клинтон Монгол гүүний саамыг дурсав

Хэд хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Хиллари Клинтон “WHO” телевизэд ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр таны аялж байсан орнуудаас таныг хамгийн их гайхшируулсан орон юу байв? гэсэн сэтгүүлчийн асуултад Х.Клинтон дараах хариултыг өгчээ.

  • Би 1995 онд Тэргүүн Хатагтай байх үедээ Монгол улсад зочилсон юм. Гэрт амьдардаг нүүдэлчин хүмүүсийн амьдралыг үзэх гэж Монголын үзэсгэлэнтэй байгалиар аялж яваад нэгэн гэрт орсон. Харин тэр гэр бүл надад дөнгөж саасан гүүний бүлээн сүү уухыг санал болгосон юм. Тэр Монгол гэр бүл үнэхээр найрсаг зочломтгой байсан бөгөөд бүгд над руу ширтээд байсан учраас би аягаа өргөөд л сүүнээс нь бага зэрэг амссан. Надад хэдэн долоо хоног уулгүй орхисон йогурт шиг л амт амтагдсан.  Тэр үед хийсэн аялал минь миний хувьд гайхалтай туршлага болж үлдсэн. Харин аялал дуусаж, онгоцондоо суух үед бидэнтэй хамт явж байсан эмч надад: “Та хэдэн долоо хоногийн дараа шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь Монголд бруцеллёз өвчин байдаг” гэж хэлсэн. Хэдийгээр надад тэр өвчийг туссан гэсэн айдас байгаагүй боловч “Яагаад одоо хэлж байгаа юм бэ?” гэж уулга алдаж байснаа санаж байна шүү хэмээн дурсав.

Г.СҮМБЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж