Зукерберг ажилдаа эргэн оров

2016 оны 1 сарын 26

Олон нийтийн сүлжээ “Facebook” сайтыг үндэслэгч, захирал Марк Зукерберг охиноо хоёр сар харж асарсны эцэст ажилдаа эргэн оржээ. Тэрбээр охин Максимаг төрсний дараа ажлаасаа чөлөө авч, “эцгийн амралтаа” эдэлсэн юм. Марк Зукерберг удаан хугацааны дараа ажилдаа эргэн орохдоо юу өмсөхөө сонгож ядан  “Facebook” найзуудаасаа тусламж хүссэн “хошигножээ”.

Гайхалтай нь түүний хувцасны шүүгээнд дан саарал өнгийн футболка байх аж. Дэлхийн алдартай тэрбумтнуудын адил түүний олонд танигдсан даруухан хэв маяг бол саарал футболка, хар жинсэн өмд билээ.

Марк Зукербергийн эхнэр Прицилла Чан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-нд амаржиж охинтой болсон юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна