ОХУ-ын хүн ам 146,5 сая болжээ

2016 оны 1 сарын 27

 

ОХУ-ын хүн ам энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар өмнөх жилээс 0,9 хувиар өсч 146 519 800 хүн болсон тухай ОХУ-ын Статистикийн хороо мэдээлэв.

 

Крымын холбооны тойрогт хүн амын өсөлт өндөр байж 0,7 хувиар өсч хоёр сая 327,3 мянган хүн болжээ. Хойд Кавказын холбооны тойрогт үзүүлэлт 03 хувиар буюу есөн сая 717,5 мянган хүнээр, Төвийн холбооны тойрогт 0,18% буюу 39,912 саяар, Өмнөдийн холбооны тойрогт 0,12%-иар буюу 12 сая 306,1 мянган хүн болон тус тус өсчээ.

 

Баруун хойд ба Сибирийн холбооны тойрогт хүн амын өсөлт 0,03% ба 0,02% гэсэн үзүүлэлтэй байж Баруун хойд тойргийн хүн ам 13 сая 850,8 мянга, Сибирийн тойрог 19 сая 320,6 мянга болсон байна.

 

Алс Дорнод ба Ижил мөрөн орчмын холбооны тойргуудын хүн ам 0,13-0,08%-иар буурч, Алс Дорнод зургаан сая 194,5 мянга, Ижил мөрөн хавьд 29 сая 668,7 мянга болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна