Balmain хүүхдийн хувцасны цуглуулгаа танилцууллаа

2016 оны 1 сарын 27

Загварын Balmain ордон хүүхдийн хувцасны шинэ цуглуулгаа гаргалаа. Тус брэндийн креатив захирал Оливье Рустены хэлснээр тус брэндийн дэлгүүрүүдээр гэр бүлээрээ зочлох боллоо гэжээ. Эцэг, эхтэйгээ хамт худалдаа хийх нь хүүхдүүдэд таалагдах байх гэж Оливье Рустен хэлжээ.

Тус брэндийн хүүхдийн хувцасны анхны цуглуулга нь 6-14 насны хүүхдэд зориулсан 55 загвараас бүрдэж байна. Томчуудын хувцасны загвар хүүхдийн хувилбарт тусгалаа олжээ. Хүүхэлдэйн киноны баатрын зураггүй хүүхдийн хувцас гэж юу байх билээ? Мөн лакан гутлууд ч таалагдах нь дамжиггүй.

Үнийн хувьд 190 евроноос 5500 хүртэл үнэтэй. Шинэ загварууд Balmain.com. дээр ирэх зургадугаар сараас худалдаалагдаж эхэлнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна