Өвөл даарахгүй байх есөн зөвлөгөө

2016 оны 1 сарын 27

Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулвал харьцангуй хүйтэн өвөл болж байна. Монголчууд өвлийн ид хүйтнийг есөн есээр баримжаалдаг. Өнөөдөр дөнжин үхрийн эвэр хуга хөлддөг дөрвөн ес дуусч, тавьсан будаа хөлддөггүй таван ес эхэлж байна. Цаг уурчид энэ хавар жавартай жихүүн байж магадгүйг сануулаад байгаа. Тэгвэл хүйтний улиралд хэрхэн даарахгүй байх талаарх зөвлөгөөг хүргэе.

1.Зөв хооллох

Хэрвээ та ногоо, жимс голлосон хөнгөн хоол иддэг бол энэ нь өвлийн улиралд зохимжгүйг санаарай. Хоол хүнс гэдэг бол хүний биеийн энергийн эх үүсвэр бөгөөд энэ энергийн ихэнх хэсэг нь таны биеийг дулааныг тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг. Тиймээс өвлийн улиралд хоолны цэсэндээ мах, самар, загас, бяслаг, төмс нэмээрэй. Зуны улиралд иддэг хүнсэн дээрээ өдөрт 400 калори хүнс нэмэхийг зөвлөж байна.

2.Спиртийн төрлийн ундааг зохистой хэрэглэ

Градус өндөртэй спиртийн агууламжтай ундаанууд хэсэг хугацаанд таны биеийг халаах боловч алкохол уусан хүний биеийн температур хурдан буурдаг. Өвлийн улиралд нимбэгтэй төрөл бүрийн цай, халуун шоколад уухыг зөвлөж байна.

3.Хөл, гараа байнга дулаан байлга

Даарч эхэлвэл хөлийн ул, гарын алгаа үрэн дулаацуул.

4.Шинжлэх ухааны дэвшилт бүтээгдэхүүнээс битгий татгалз

Сүүлийн үед биеийн дулааныг алддаггүй термо хувцасүйлдвэрлэдэг болсон. Хүйтэн сэрүүн орны хүмүүс ч ийм хувцас ихээр худалдан авдаг болсон. Термо хувцас нь биеийн хэмийг хамаагүй удаан барьдаг давуу талтай.

5.Биеэ чийрэгжүүл

Биеэ аль болох сэрүүн нөхцөлд дасган чийрэгжүүл. Тухайлбал, нойтон алчуурыг хөргөгчний хөлдөөгчид 30 минут байлгасны дараа гаргаж ирээд биеэ үр. Харин дараа нь шууд дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Хэд хэдэн удаа ингэсний дараа та хүйтэнд илүү тэсвэртэй болно.

6.Зөв амьсгал

Эрдэмтдийн тогтоосноор өвөл удаан бөгөөд гүнзгий амьсгалах хэрэгтэй гэнэ. Ингэвэл хүний бие организм сэрүүн температурт хурдан зохицдог байна.

7.Гараа халуун усаар угаа

Гараа, булалгаа крантны халуун усаар угаа. Халуун усаар угаахад энэ хэсгийн цусны эргэлт хурдасч улмаар бие халдаг.

8.Биендээ наалт наа

Өвлийн улиралд гадаа удаан хугацаанд байж ажиллах шаардлага гарвал цээж болон нуруундаа гичтэй наалт наагаарай. Жирийн үеэс хамаагүй удаан биеийн дулаан чинь хадгалагдах болно.

9.Тархиа тайван, стрэссгүй байлга

Стрессдэх үед тархи руу цус ихээр шахагдаж, харин биеийн хөл, гарын үзүүрт цус багасдаг. Энэ нь хүйтэн үед хурдан даарна гэсэн үн. Тиймээс аль болох стрессдэхгүй байж, тайван амгалан байхыг хичээ.

Бэлтгэсэн А.ШАРАВ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна