Нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав

2016 оны 1 сарын 27

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/57 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төвлөрлийг сааруулах, төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд шуурхай чирэгдэлгүй хүргэх, нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилтын xүрээнд хорооноос иргэдэд шууд үйлчилгээ үзүүлж болох халамжийн үйлчилгээний хүртээмжийн талаар тооцоо судалгаа хийж, зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Гэр хорооллын хороодын хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон зорилтот бүлгийн иргэдэд нэн шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээг тодорхойлж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг ажлын хэсэгт даалгав.

Ажлын хэсгээс боловсруулсан санал зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга, Нийгмийн халамж  үйлчилгээний хэлтсүүд, хороодын Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна