Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ

2016 оны 1 сарын 27

УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл, Инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээлэл сонсох юм.

Дээрх хуваарийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжарга инфляцийн түвшин буурч байгаа талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр Монголбанк инфляцийг бууруулах чиглэлээр гурван арга хэрэглэсэн. 2009-2012 онд инфляци өндөр түвшинд байсан учир зээлийн хүү өндөр байсан. Харин одоо нам болсон учир зээлийн хүү буурах боломжтой хэмээн мэдээлэлдээ дурдлаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна