30 гаруй зорчигчтой УАЗ

2016 оны 1 сарын 27

30 гаруй хүүхдийг багтаасан УАЗ машинтай видео бичлэг интернэтээр ихээхэн алдаршиж байна. Тэр үйл явдал чухам хаана болсон нь тодорхойгүй ч Монголын хаа нэгэнтээ болсон бололтой.

Орос үйлдвэрийн УАЗ машин жижиг байшингийн дэргэд зогссон машинаас хүүхдүүдийг буулгаж эхэлжээ. Жижиг зорчигчдын тоо дуусашгүй мэт. Зарим хүний тоолсноор 30 илүү хүүхэд буужээ. Машины арын суудалд хүүхдүүдийг эвийг нь олон суулгасан жолооч “Тетрис” сайн тоглодог туршлагатай юм шиг байна хэмээн Jcnews портал бичээд хүүхдүүд хэрхэн машинд багтсанд нь ухаан хүрсэнгүй гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна