Хамгийн хүнд жинтэй зорчигчид Америкт бий

2016 оны 1 сарын 27

Фото: Caro / Sorge / Globallookpress.com

Хойд Америкийнхан дэлхийн хамгийн хүнд жинтэй зорчигчид төдийгүй дээр нь их уур уцаартай гэсэн судалгааг APEX компани гаргасан тухай өөрийн цахим хуудсанд мэдээлжээ.

Business Traveller-ийн тодруулснаар америкчуудын 25 хувь нь 91 кг-аас дээш жинтэй бөгөөд тэд онгоцны салоны зайг бага гэж уцаарладаг байна. Онгоцны салоны орон зай нь тэдний хувьд нислэгийн хоол, зугаа цэнгэлээс илүү чухал хэмээн америкчуудын 70 хувь үзжээ.

Дэлхийн хамгийн хөнгөн жинтэй зорчигчид нь азичууд. Ази жуулчдын 71 хувь нь 68 кг ч хүрдэггүй гэнэ.

Мөн энэ судалгаагаар бизнес ангиллын зорчигчид нь эконом ангиллынхаас илүүтэйгээр хоорондоо харьцдаг болохыг тогтоожээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна