Дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтуудыг нэрлэжээ

2016 оны 1 сарын 27

Сэтгүүлч:
Улаанбаатар

Засгийн газрын ээлжит хуралдаан 1 дүгээр сарын 25-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа.

Монгол Улсын баруун, зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдааг хөнгөвчлөх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ургамлын үр, үслэг, суулгац, амьтан, түүний үр хөврөл, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтуудад Говь-Алтай аймгийн Бургастай, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтыг тус тус нэмэхээр шийдвэрлэлээ.

ЭХ СУРВАЛЖ:www.zasag.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна