Ромын музейн бүх нүцгэн хөшөөг бүтээжээ

2016 оны 1 сарын 27

Ираны ерөнхийлөгч Хассан Роухани Италид айлчилснаар хоёр орны хооронд 17 тэрбум еврогийн олон гэрээ хэлцэл байгуулжээ. Ираны ерөнхийлөгчийн айлчлалд Италийн Засгийн газар онц ач холбогдол өгч, жижиг гэлтгүй олон зүйлд анхаарсан нь Ромын “Capitoline” музей дэх бүх нүцгэн баримлыг бүтээснээс харагдаж байна. Исламын бүгд найрамдах Иран улсын төрийн тэргүүний “мэлмийг бузарлаж” шашныхаа өмнө гэм үйлдэхгүй байлгахын тулд музейн нүцгэн баримлуудыг далдлахыг Италийн ерөнхий сайд Маттео Рензи тушаажээ.

Түүнчлэн Италийн ерөнхий сайдын Ираны ерөнхийлөгч Хассан Роуханитай барьсан оройн зоогт дарс, гахайн махаар үйлчлээгүй байна. Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Ираны ерөнхийлөгч Хассан Роухани Францад айлчлах үеэр хоолны цэсээс болж ерөнхийлөгч Франсуа Олландтай оройн зоог бариагүй аж. Ираны ерөнхийлөгч Хассан Роухани энэ удаад мөн Франц улсад айлчилж байгаа билээ.

Италийн Засгийн газраас исламын шашинт хүндэт зочдод үл ойлголцол үүсэхээс сэргийлж музейн нүцгэн баримлуудыг нэг бус удаа ийнхүү бүтээж байжээ. Тухайлбал, Абу Дабийн хунтайж Мухаммед бин Зайед бин Султан аль Нахяны Флоренцэд хийсэн айлчлалын үеэр “Gazing Ball” нэртэй нүцгэн баримлыг бүтээж байсан аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: RT NEWS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна