АН-ын ҮЗХ хэзээ хуралдах вэ?

2016 оны 1 сарын 27

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гариг буюу энэ сарын 20-нд хуралдахаар товлосон Ардчилсан намын ҮЗХ тодорхой хугацаагүйгаар хойшилсон. Хурлыг хойшлуулах болсон шалтгаанаа тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Л.Эрхэмбаяр “ҮЗХ-аас илүү засгийн асуудал чухал байгаа”-тай холбож тайлбарласан.

Гэхдээ ҮЗХ-ны хуралдаа 228 хүнээс 70 хүн ирсэн учраас ирц хүрээгүйн улмаас хурлыг хойшлуулсан гэх мэдээлэл цацагдсан нь бараг л үнэн болов уу?

ҮЗХ-ны хурлаар хэд хэдэн асуудал шийдэхээр төлөвлөж байсан бөгөөд гишүүд нь хуралдаа ирээгүй гол шалтгаан нь үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх, мөн ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх асуудал байсан талаар АН-ын зарим гишүүд хэлж байна.

АН-ынхны хэлж байгаагаар тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон ҮЗХ-ны хурлыг ирэх гуравдугаар сард хийхээр товложээ.

Намрын чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд амарсны дараа АН-ынхан ҮЗХ-гоо хуралдуулж асуудлаа ярилцахаар төлөвлөж байгаа бололтой.

Т.ИРМҮҮН
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна