Путины салсан эхнэр нь гэрлэснийг тайлбарлахаас татгалзав

2016 оны 1 сарын 27

 

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Владимир Путины салсан эхнэр Людмила дахин гэрлэсэн талаар тайлбар хийхээс татгалзжээ.

 

"Владимир Владимирович, Людмила Александровна нар салсан байгааг та мэднэ шүү дээ. Энэ тохиолдолд би Людмила Александровнагийн тухай, хувийн амьдралынх нь талаар ярих эрхгүй” гэж Песков хэлснийг  Интерфакс дамжуулав.

 

Ерөнхийлөгч Путинд амьдралаа тохинуулах санаа байгаа болов уу гэдэг асуултад Песков ерөнхийлөгчийн хувийн амьдралын талаар ярих уламжлалыг би зөрчихгүй гэжээ.

 

"Собеседник" сэтгүүл Людмила Путина “Хувь хүмүүсийн  холбоог хөгжүүлэх төв” сангийн  тэргүүнтэй гэрлэсэн гэж бичээд одоо нөхрийнхөө овгоор Очеретная гэх болсон гэсэн юм. Мөн Санкт Петербург дэх байрын эзэмшигчийн гэрчилгээгээ Очеретная гэж солиулсан гэж бичсэн.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна