М.Зоригт бодлоо өөрчилжээ

2016 оны 1 сарын 27

Сар хүрэхгүйн өмнө УИХ-ын сонгуульд дахин өрсөлдөхгүй хэмээн хэлж байсан УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт бодлоо өөрчилжээ. Шинэ оны өмнөхөн болсон нийслэл дэх Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн шинэ жилийн цэнгүүн дээр улс төрийн ажлаа больж, киноны салбарт хүч үзнэ хэмээн эрхэм гишүүн олны өмнө ам гарсан удаатай. Тэгвэл дөрвөн жил гүйдэлтэй байсан Сүхбаатар аймгаа орхин энэ удаа Дорнод аймгаас нэр дэвшихээр биеэ бэлдэж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан талаар М.Зоригтын “суугуул” орчин сошиалд шуугисан. Харин эрхэм гишүүн үгүйсгээгүй бөгөөд ямар ч гэсэн Сүхбаатар аймгаас дахин дэвшихгүй хэмээн тодотгожээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна