“Гурван охин”

2016 оны 1 сарын 27

“Гурван охин” хамтлаг энэ жил тус тусын бие даасан уран бүтээлээ хийж, цомог гаргахаар төлөвлөж байгаа аж. Хамтлагийн охид саяхан дуучин С.Наран, A Sound хамтлаг, морин хуурч Ц.Ашид нартай хамт Давос хотноо болсон Эдийн засгийн форумд ая дуугаа өргөөд иржээ. “Гурван охин”-ыхон ойрд ийш тийш яваад завгүй байгаа аж. Оны өмнөхөн БНХАУ-ын Соёлын солилцооны хүрээнд болсон тоглолт мөн оролцоод иржээ. Тус тусын цомгийн гаргах ажлынхаа тухай яг орох үеэрээ дэлгэрэнгүй мэдээллийг сонсогч, фенүүддээ хүргэнэ гэсэн.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна