Японд гэмт хэрэгтний 3D зургийг авна

2016 оны 1 сарын 27

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийг цагдаагийн газарт нүүрэн талаас нь болон зүүн баруун талаас нь гэрэл зургийг нь авч архивт бүртгэдэг. Харин Японы цагдаа нар гэмт хэрэгтний 3D зургийг авч эхлэх гэнэ. Ингэснээр гэмт этгээдийн камерт бичигдсэн дүрсийг архив дахь бүртгэлтэй тулгн шүүхэд таних магадлал улам нэмэгдэж, гэмт этгээдийг тогтооход дөхөм болох юм байна.

Учир нь энгийн гурван талаас авсан зургаар камерт бичигдсэн хүнийг танихад төвөгтэйн дээр нүүрээ халхалсан байвал бараг л таних боломжгүй болдог. Харин японы цагдаа нарын авах 3D зураг нь хүний биеийн ерөнхий харьцаагаар гэмт хэрэгтнийг тодорхойлох шинэ боломж олгох аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна