Үнэт зүйлс хилээр гаргах гэж байжээ

2016 оны 1 сарын 27

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг улсын хилээр гаргахыг завдсан эгч, дүүсийг өчигдөр Замын-Үүдийн боомтоос тагнуулын байгууллагын ажилтнууд баривчилжээ. Б, Г гэх эгч дүүс БНХАУ руу 27 ширхэг эртний үнэт эдлэл нууцаар гаргах гэж байжээ.

Тагнуулын байгууллага тэднийг энэ хэргээ зохион байгуулалттайгаар үйлддэг хэмээн сэжиглэж байна. Учир нь, шалгалтын явцад тэд хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 24-нд Замын-Үүд рүү илгээмж явуулсныг тогтоожээ. 

Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна