Малчны зээлийн хүүг 10 хувь болгоно

2016 оны 1 сарын 27

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар малчны, цалингийн, тэтгэврийн зээлийн хүүг тус тус бууруулах боломжтой эсэх талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо. Тэрээр мэдээллийнхээ үеэр хуримтлалыг дэмжсэн зээл, экспортыг дэмжсэн зээлийн хүүг бууруулахаа мэдэгдэв.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сар шинийн өмнө малчны зээлийн хүүг 20 хувиар бууруулж 10 хувь болгох боломжтойг мэдэгдсэн. Малчны зээлийн сарын хүү 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй юм байна.

Дээрх тайлбаруудтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Ерөнхий сайдын тайлбар, Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллүүд зөрлөө. Төв банкны ерөнхийлөгийн хэлснээр бол малчны, цалингийн, тэтгэврийн зээлийн хүү буурахгүй юм байна. Харин экспортыг дэмжсэн үйлдвэрлэлийн зээл, ипотекийн зээлийн хүү буурах нь. Энэ асуудлуудаа тодруулаач” гэв.

Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Малчны зээл бол хэрэглээний зээл биш. Тийм учраас малчны зээлийн хүүг 30 хувиас 10 хувь руу оруулна. Сар шинийн өмнө энэ асуудлыг шийднэ” гэсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна