Хүйтэнд ямар юмыг огт хийж болохгүй вэ?

2016 оны 1 сарын 27

Алдаа 1. Амьсгалах: 

Ам хамраа ороолтоороо битүү боосон хүмүүс гудамжинд цөөнгүй. Энэ бол ангина эсвэл бронхит тусах эхний алхам. Ороолт руу үлээгдсэн агаар мөс болон хувирч ороолтон дээр цан хүүрэг үлдээдэг. Гаднаас сорогдон ирж буй агаар энэ мөсөн давхаргыг туулж бүр хүйтэн болоод организмд орно.

Алдаа 2.  Хамар:

Энэ нь 1-р алдаатай холбоотой. Ороолтоороо битүү боосон хүн хүйтэн агаарыг хамраараа биш амаараа, амьсгалах биш залгидаг.  Иймээс гадаа гарахын өмнө хамраа маш сайн цэвэрлэж бай,гараад хамраараа амьсгалаарй!

Алдаа 3. Хамрын дусаалга:

Битүүрсэн хамраа онгойлгохоор олон хүн дусаалга хэрэглэдэг. Хүйтэнд гарахын өмнө хамрын дусаалга хэрэглэж хэрхэвч болохгүй. Учир нь дусаалга  залгиур хоолойн судсыг агшаадаг. Хүйтэнд судас дахин агших тушаалыг тархинаас авна. Ингээд хамар хатаж, ирвэгнэж эхэлдэг. Хамрын салслаг бүрхэвч  микроорганизмаас хамгаалах, сорогдсон агаарыг халаах зэрэг үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа байдаг.

Алдаа 4. Чичрэлт:

Хамаг биеэ хураасан, чичирсэн, даарсан амьтан эргэн тойрноо ч анзаарах сөхөөгүй гүйх шахам явж байна. Замд нь эмийн сан тааралдлаа. Ороод дулаацах болов уу? Үгүй, хажуугаар нь гүйгээд өнгөрлөө. Энэ бол маш том алдаа юм. Даарч эхэлмэгц хаа нэг тийш ороод / дэлгүүр, кафе, эмийн сан аль нь ч яахав / хэдэн минут дулаацах нь зөв. Дараа нь замаа хөөж болно.

Алдаа 5. Амьсгалах: 

Хүйтэнд гүнзгий амьсгалах боломжгүй, аюултай ч байдаг учир хүмүүс голдуу богино богиноор амьсгалдаг. Үүний улмаас хүчилтөрөгчийн дутагдал үүсдэг. Өөрөөр хэлбэл ойр ойрхон гүнзгий амьсгалмаар санагдаж эхэлдэг. Хүчилтөрөгчийг эсүүдэд хангалттай хэмжээгээр өгөхийн тулд зүрх агшилтын тоогоо нэмэгдүүлснээр зүрхний ачаалал ихэснэ. Гэвч хүмүүс тэсвэрлээд л алхаад байдаг. Зорьсон газраа түргэн очихын тулд хурдаа улам нэмнэ. Ингэснээс аль нэг дулаан газарт орж амьсгаагаа дарж, хүчилтөрөгч ханатал сорж хэдхэн минут болох нь эрүүл мэндэд чинь хавьгүй өлзийтэй. 

Алдаа 6. Цай:

Энэ алдааг мөн л олон хүн гаргадаг. Халуун цай ханатал уусны дараа гудамжинд гарч болохгүй. Халуун цай цусны эргэлтийг сайжруулж, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлдэг ч судасны ханыг тэлдэг. Тэлэгдсэн судастай гудамжинд гарвал биеийн халуунаа шууд алдаж эхэлнэ. Халуун цай эсвэл кофе уусны дараа хагас цаг орчим болоод гарах нь зүйтэй.

Алдаа 7. Угаалга:

Дээрх шалтгаанаар гадагш гарахын яг өмнө усанд орж болохгүй. Хөрөлт бүр эрчимтэй явагдана. Ер нь их хүйтний үед бид хэвийн үйл ажиллагаанаасаа зарим үед татгалзахаас өөр аргагүй.

Алдаа 8. Толгой:

Олон хүн толгойгоо угаачихаад сайн хатаалгүй, чийгтэй нь гадаа гардаг. Энэ бол огт болохгүй зүйл. Дулаанаа алдах процесс нь нойтон хувцас, нойтон үс хоёрт ч хамаатай.

Зөвлөгөө: 

Эхний үед хүйтэнд гадаа гараад 3-4 минут л явах хэрэгтэй. Даараагүй байсан ч нэг дэлгүүрт орж хэдэн минут болоорой.  Энэ хооронд дулаацаж, хамраа сайн онгойлгож авна. Учир нь хүйтэнд хамарт шингэн хуралдаж амьсгалахад саад болдог. Мөн гүнзгий амьсгалж хүчилтөрөгч хуримтлуулж ав. Ингэж явж сурсны дараа организм жаврыг өөрөөр хүлээж авдаг ба халаалтын механизмууд ч сайн ажилладаг. Аажмаар даарахгүйгээр гадаа байх хугацаа уртсаж эхэлнэ. Хожмоо 30-40 минут ямар ч асуудалгүйгээр хүйтэнд явах боломжтой болдог байна. 

Эх сурвалж: viva.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна