Португалийн клубүүд Хятад тамирчдыг авах үүрэг хүлээжээ

2016 оны 1 сарын 27

Энэ тухай өчигдөр Португалийн  хөлбөмбөгийн аварга шалгаруулах 2-р дивизионы шинэ ивээн тэтгэгч Ледман компани албан ёсоор мэдээллээ. Хятадын хөлбөмбөгчдийн ур чадварыг дээшлүүлэх гол зорилготой энэ  шаардлагын дагуу Португалид Хятадын хөлбөмбөгийн 3 дасгалжуулагч ажиллахаар болж байгаа юм байна. Ледман компани, Португалийн мэргэжлийн  лигийн хооронд энэ сарын 25-ны өдөр Бээжин хотноо гэрээ байгуулагдаж, уг гэрээ 2016/17 оны улиралын туршид хүчин төгөлдөр хэрэгжихээр болсон юм байна. Гэрээний нөхцөлд Португалийн хөлбөмбөгийн лигийн 2-р дивизионы тэмцээнийг Ледман Пролиг хэмээн нэрлэхээр тусгажээ. Ледман компани нь LED  гэрэл, дэлгэц үйлдвэрлэгч Хятадын компани юм байна. Үүнээс өмнө энэ аж ахуйн нэгж нь Хятадын хөлбөмбөгийн  лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна