АСЕМ-д ашиглах авто машиныг татвараас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

АСЕМ-д ашиглах авто машиныг татвараас чөлөөлнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

АСЕМ буюу Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол улсад анх удаа ирэх долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд болно. Тус уулзалтад оролцохоор 3500-4000 гаруй албаны төлөөлөгч, зочид сэтгүүлч ирэхээр байгаа юм. Эдгээр зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд 320-350 автомашины ашиглах тооцоо гарчээ. Энэхүү шаардлагтай байгаа машиныг худалдан авахыг хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн юм.

АСЕМ-ын уулзалтын үеэр ашиглах автомашинуудыг үнэ төлбөргүйгээр хэрэглэх бөгөөд гэрээ байгуулсан автомашины дистрибютор, диллер компаниудын импортоор оруулж ирэх авто машиныг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татваруудаас чөлөөлөх шаардлагатай байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн М.Зоригт хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төсөлд АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортооор оруулж байгаа суудлын автомашин, микроавтобус, тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр тус тус зааж, дээр дурдсан албан татвараас чөлөөлөгдөх автомашин, техник хэрэгслийн төрөл, тоо хэмжээ, импортлогч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгасан аж.

Хэлэлцүүлгийн шатанд олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

Т.НОМИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж