НДЕГ олон улсын стандартын батламж гардана

2016 оны 1 сарын 27

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь олон улсын чанарын ISO 9001:2008 стандартад нийцсэн Чанарын удирдлагын тогтолцоог төрийн байгууллагуудаас анх удаа нэвтрүүллээ. Тус байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлж буй үйл ажиллагаанд Олон улсын аудитын байгууллагаас баталгаажилтын аудит хийж төрийн үйлчилгээг стандартыг дагуу хүргэж байгааг гэрчилэн Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартын батламжийг албан ёсоор гардуулахаар болжээ. Батламж гардуулах ёслол маргааш /2016.01.28/ болох юм.

А.ШАРАВ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна