Говь-Алтайд бүсийн тэмцээн боллоо

2016 оны 1 сарын 27

Сэтгүүлч:
Говь-Алтай

Идэрчүүдийн футзалын УАШТ-ийн шигшээ тоглолт хоёрдугаар сарын 13-20 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдоно. Тус тэмцээнд бүс тус бүрээс шалгарсан шилдэг багууд оролцох юм. Энэ удаагийн тэмцээн хөдөө орон нутагт Талын, Алтайн болон Хангайн гэсэн бүсүүдэд зохион байгуулагдсан билээ.

Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо тэмцээний Алтайн бүсийн тоглолтууд болж 15 хүртэлх насанд Говь-Алтай аймаг түрүүлж Ховд аймаг удаалсан бол 17 хүртэлх насанд Баян-Өлгийн аймаг түрүүлж Говь-Алтай аймаг удаалсан юм. Тэмцээний Алтайн бүсийн тоглолтыг өөрийн нутагтаа амжилттай зохион байгуулсан Говь-Алтай аймгийн Хөлбөмбөгийн Холбоо, Говь-Алтай аймгийн засаг дарга, засаг даргын тамгын газар болон ИТХ-ын хамт олон, тэмцээний зохион байгуулалтанд гар бие оролцсон бүх хүмүүст дахин талархсанаа илэрхийлье.

ЭХ СУРВАЛЖ:www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна