С.Эрдэнийн эмчилгээг зогсоосон уу?

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

С.Эрдэнийн эмчилгээг зогсоосон уу?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэ БНСУ-ын “Hangang soo” эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн фейсбүүк хаягаар “"Hangang-Soo" эмнэлэг С.Эрдэнийн эмчилгээг зогсоож үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд барагдуулахгүй бол шүүхэд хандахаа мэдэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” компаниас эмчилгээний төлбөрийн үлдэгдлийг олгоогүйгээс С.Эрдэнийн эмчилгээг зогсоохоор болсон” гэж мэдээлсэн юм.

Уг мэдээлэлд “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш түүний Солонгос дахь эмчилгээ эхэлсэн бөгөөд одоо эмчилгээний нийт төлбөр 130 гаруй сая вон болоод байна. Гэвч "Эрдэнэс Тавантолгой" ХК оны өмнө 32.490.000 воныг эмчилгээний төлбөрт шилжүүлснээс хойш дахин хийгээгүй тул эмчилгээг ийнхүү зогсоожээ” гэх мэдээлэл гаргажээ.

Харин энэ асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” компани арай өөр тайлбар хийв. Компанийн зүгээс ““Hangang-Soo” эмнэлгээс шүүхэд хандсан тухай бидэнд ямар нэгэн мэдээлэл, албан бичиг ирүүлээгүй. Тус эмнэлгийн зүгээс С.Эрдэнийн эмчилгээний үлдэгдэл төлбөр /ойролцоогоор 190 гаруй сая төгрөг/-ийг нэмж төлөхийг хүссэн нэхэмжлэх ирүүлснийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь С.Эрдэнийн эрүүл мэндийн байдалд тухай бүрт нь анхаарал хандуулж ирсэн төдийгүй уг асуудлаар “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласаар байгаа” гэх мэдэгдлийг хариуд нь гаргажээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж