Бэлэнчлэх сэтгэлгээ буюу гуйланч амьдрал

2016 оны 1 сарын 27

Хүн ямар гэр бүлд, ямар амьдралд төрөхөө өөрөө сонгож төрдөггүй гэж ярьдаг ч баян ядуу гэх ойлголт дээр харин эсрэгээрээ тухайн хүний хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээ нь илэрдэг.  Хүн хэдий чинээ аливаа зүйлийг хийж бүтээж, өөртөө болон бусдад баялагийг бүтээхийг хүснэ тэр хэмжээгээрээ хөдөлмөрлөдөг. Сайхан амьдрахыг хүсдэггүй хүн гэж байдаггүй. Гэтэл нийгмийн дунд сайны хажуугаар саар гэгчээр амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээс гадна 0-18 насны насанд хүрээгүй хүүхэдтэй адилхан хөгширсөн хүүхдүүд нийгмийн хүн амын томоохон байр суурийг эзэлж байна. Эдгээр хүмүүсийг нийгмийн давхраажилтын ангиллаар “Шавхруунууд” гэж ангилсан байдгийг эерүүлж хэлбэл бэлэнчлэх сэтгэлгээтэй хөдөлмөрийн насныхан. Нийгмийг бүрдүүлэгч эдгээр хүмүүс яагаад өнөөдөр ийм дорд байдалтай гуйлга гуйн шар өдөр, бор хоногийг өнгөрөөж байна вэ? Үүний хариулт болгож хэлж болохоор олон хүчин зүйл байгаагаас дурьдвал:

  • Багаас нь оюун ухаанд нь тогтсон бэлэнчлэх сэтгэлгээ

  • Дутуугийн мэдрэмжээ ойлгож, давж гарч чадахгүй байдал

  • Өөрт бий болж буй хэрэгцээг ойлгохгүй байх

  • Бие физиологийг болоод оюун санааны идэвхигүй байдал гэх мэт.

Бэлэнчлэх сэтгэлгээний талаар сэтгэл судлалын шинжлэх ухаанд баталсан онол баримт байдаггүй бөгөөд үүнийг энгийнээр тайлбарлавал бага насных нь өсөж торнисон орчин нөхцөл болоод бусад хүмүүсийн харилцаа, халамжаар тайлбарлаж болох юм. Насанд хүрсэн хүний зарим нэг асуудал нь бага наснаас үүдэлтэй байдаг. Магадгүй гуйлга гуйж амьдардаг хүмүүсийг яагаад бэлэнчлэх сэтгэлгээтэй болсныг нь таамаглах юм бол тэдэнд бага насанд нь эцэг эх болон бусад хүмүүсийн халамж анхаарал дутагддаг байсан байж болох юм. Ингэснээрээ тэд хожим насанд хүрсэн хойноо ажил хийгээд өөрийгөө тэжээх мэргэжилтэй, боломжтой ч гэсэн бусдаас халамж анхаарал хүснэ.

үргэлжлэл: www.setgel.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна