Оюутнуудын картыг хэсэгчлэн хааж эхэлжээ

2016 оны 1 сарын 27

Оюутнуудын өвлийн амралттай холбогдуулан нийтийн тээврээр зорчих картыг нь хэсэгчлэн хааж эхэлжээ. Их, дээд сургуулийн өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй байгаа учраас хоёр хэсэгчлэн нийтийн тээврийн картыг нь хааж байгаа аж.

Нэгдүгээр сараас өвлийн амралт нь эхэлсэн сургуулийн оюутнуудын картыг нэгдүгээр сарын 11-31-ний хооронд хааж байгаа юм. Харин ирэх сард амрах оюутнуудын нийтийн тээврийн картыг хоёрдугаар сарын 1-21-ны хооронд хаахаар болжээ.

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна