2013 оноос хойш төрсөн хүүхдээ бүртгүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

2013 оноос хойш төрсөн хүүхдээ бүртгүүлээрэй

УИХ-ын 103 дугаар тогтоолын дагуу Хүүхдийн мөнгийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохоор болсон. Ингэснээр таны хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй бол аль нэг банк, төрийн байгууллагад хандах шаардлагагүйгээр мөнгийг үргэлжлэн олгоно. Харин хүүхэд тань 2013 оны арванэгдүгээр сараас хойш төрсөн бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм байна.

Иргэд хүсэлт гаргахаар ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авч ирнэ. Мөн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд огт хамрагдаагүй өрхийн хувьд сум, хорооны халамжийн ажилтанд хандаж өргөдөл бөглөх юм байна. Ингэснээр халамжийн ажилтан гэрт нь очиж асуулгын хуудас бөглүүлнэ. Ингээд мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан сараас нь тооцож Хүүхдийн мөнгө олгохоор болжээ. Иймээс иргэд энэ сардаа багтаж сум, хорооны халамжийн ажилтанд хандахыг мэргэжилтнүүд сануулж байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж