АНУ-ын үйлдвэрчдийн орлого өсчээ

2016 оны 1 сарын 28

Америкийн 3M ба Procter & Gamble компаниуд 2015 оны IV улирлын дүнгээр төсөөлж байснаасаа дээгүүр ашиг олжээ. Johnson & Johnson ашиг нэмэгдсэн гэсэн бол харин DuPont алдагдалтай гарчээ.

Procter & Gamble

Америкийн  Procter & Gamble Co. (P&G) гоо сайхан, ариун цэвэр, ахуйн хэрэглээний барааны дэлхийн томоохон  үйлдвэрлэгч арванхоёрдугаар сарын 31-нээр төгссөн II санхүүгийн улиралд ашгаа бууруулсан байна. Компанийн барааны эрэлт буусан, доллар чангарсан нь үүний гол шалтгаан байжээ. Гэтэл зарлагаа буулгаснаар P&G цэвэр ашгаа төлөвлөснөөс дээгүүр нэмэгдүүлжээ.
Нью-Йоркийн  бирж дээр тус компанийн хувьцааны үнэ 1,4 хувиар нэмэгдсэн байна.
2015 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд P&G компанийн цэвэр ашиг нь 3,21$ тэрбум хүртэл буюу хувьцаагаар тооцсоноор 1,12$ тэрбум болжээ. Өмнөх жилийн мөн үед хувьцаа нь 0,82$ буюу ашиг нь  2,37$  тэрбум доллар байлаа.

Компанийн орлого  өнгөрсөн улиралд 8,5 хувиар бууран 16,92$ тэрбум болсон ба мөнгөний ханшны ялгаанаас гарз нь есөн хувийн пунктаар унасан байна. Компани нь  ашгийнхаа гуравны хоёрыг  Хойд Америкаас гадуур олж байгаа гэнэ.

P&G компанийн удирдлага  өнгөрсөн санхүүгийн улиралд орлого өснө гэсэн ч ерөнхийдөө  хасах  талдаа гарав.  Бүх сегметүүдэд  үнэ нэмэгдсэн нь худалдааны хэмжээний бууралтыг нөхсөн байна. 2016 оны санхүүгийн жилд  мөнгөний ханшны хэлбэлзэл нь орлогыг долоон пунктын хувиар буулгана гэж компани тооцоолсон байна.  Хувьцааны орлогоо  0,11$-0,37$ болтол өсгөн дүгнэв.

Procter & Gamble нь дэлхийн 160 оронд худалдааны 300 маркийг төлөөлөн гаргадаг бөгөөд жилийн эргэлт нь 68 тэрбум доллар юм.

Компанийн үйлдвэрлэлийн гол чиглэл нь гоо сайхны, үнэртний, хувийн ариун цэврийн, ахуйн, эрүүл мэндийн, хүүхдийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ба мөн  амьтны тэжээл болдог. Компанийн худалдааны сагсанд Pampers, Tide, Ariel, Always, Pantene, Mach3, Pringles, Lenor, Oral-B, Duracell, Olay, Head & Shoulders, Wella, Gillette, Braun брэнд багтдаг.

Johnson & Johnson

Дэлхийн эмийн томоохон үйлдвэрлэгч Johnson & Johnson (J&J) гэх америк компанийн цэвэр ашиг 2015 оны IV улиралд нэмэгдэж орлого нь багасчээ.

J&J компанийн цэвэр ашиг дөрөвдүгээр улиралд өмнөх  жилийн мөн үеийн 3,22$ тэрбум буюу хувьцааны үнэ  1,15$ доллар байсантай харьцуулахад үзүүлэлт нь $2,52 тэрбум хувьцаа нь $0,89 доллар гэж тус тус буурсан байлаа.

J&J компанийн ашиг нь нэг удаагийн хүчин зүйлийн нөлөөг тооцоогүй бол  нэг хувьцаа нь $1,44 доллар болон өсжээ. Гэтэл орлого нь 2,4%-иар багасан $17,81 тэрбум болсон байв.

Thomson Reuters-т шинжээчид тус компанийг 17,88 тэрбум долларын ашиг олж, хувьцааны үнэ нь $1,42 доллар байна гэж тооцсон байлаа. Компанийн эмийн салбарын  худалдаа дөрөвдүгээр улиралд 0,8 хувиар нэмэгдэн 8,06 тэрбум доллар болсон байна. Эмнэлгийн багаж төхөөрөмж, оношилгооны төхөөрөмжийн худалдааны салбарын  орлого 3,3 хувь буюу $6,43 тэрбум долларт хүрэв. Эмнэлгийн хэрэглээний барааны гаргалт 7,9 хувиар унан  орлого нь $3,32 тэрбум болон багасжээ. Өнгөрсөн оны жилийн дүнгээр J&J цэвэр орлогоо 5,8 хувиар буулган $15,41 тэрбумд хүртэл буусан байлаа.

Энэ жилд орлого нь  хувьцаагаар тооцвол  нэгийн үнэ нь $6,43-6,58 байна гэж компани өөрөө дүгнэв.  Өнгөрсөн долоо хоногт 3000 ажилтнаа хална гэж   J&J  мэдээлсэн билээ.

3M

Америкийн инноваци, үйлдвэрлэлийн 3M Co. компани нь IV улиралд  зах зээлийн хүлээлтээс дээгүүр ашиг авчээ.
2015 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд компанийн цэвэр ашиг нь $1,04 тэрбум буюу  хувьцааны үнээр тооцоход тооцсоноор $1,66 доллар байлаа. Өмнөх жилийн мөн үед хувьцаа нь $1,81 буюу ашиг нь  $1,18  тэрбум доллар байжээ.

3M компанийн орлого $7,298 тэрбум байгаа нь  2014 оныхоос ($7,72 тэрбум) бага гэхдээ дүгнэлтийн $7,21 тэрбумаас их юм. Энэ жилд $8,10-8,45 доллар хувьцаа нь зарагдана гэж компани төлөвлөөд байгаа ажээ.

DuPont

Дэлхийн томоохонд тооцогдох Америкийн химийн  DuPont компани IV улиралд алдагдалтай байлаа. Алдагдал нь 253 сая доллар байсан бөгөөд хувьцааны үнэд тооцоход $0,29 доллар болтол буурчээ.  Өмнөх жилийнхээ мөн үед хувьцаа нь 0,74 доллар,  орлого нь $683 сая байжээ.  Дөрөвдүгээр улиралд орлого $5,3 тэрбум болсон нь өмнөх оныхоосоо 9 хувиар унажээ.

2015 оны жилийн эцсийн дүнгээр, DuPont компанийн цэвэр ашиг хоёр дахин унаад 2014 оны $3,636 тэрбумаас $1,959 тэрбум хүрсэн байна.

Компанийн орлого 2015 онд 12 хувиар өмнөх оныхоос буурч, $25,13 тэрбум болжээ. Энэ жилд компани хувьцаагаа $2,95-3,10 долларын үнэ хүрнэ гэж үзэв.

АНУ-д 1802 онд үүсгэн байгуулагдсан DuPont корпораци дэлхийн 90 оронд үйл ажиллагаа явуулдаг. Компани нь тусгай зориулалтын химийн бордоо үйлдвэрлэж, хөдөө аж ахуйн, барилгын, цахим бүтээгдэхүүний, хүнсний ба тээврийн зэрэг салбарын бараа үйлчилгээг санал болгодог юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна