Үндэсний хөрөнгө Оруулалтын банк олон улсад нэр хүндтэй шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.28-нд нийтлэгдсэн

Үндэсний хөрөнгө Оруулалтын банк олон улсад нэр хүндтэй шагнал хүртлээ

Их Британи улсын “Global banking & finance review” буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллагаас жил бүр шалгаруулдаг дэлхийн банк санхүүгийн салбарын оны шилдгүүд тодорч, 2015 оны “Монгол Улсын Хурдацтай Хөгжиж буй Байгууллагын Банк”-аар Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк шалгарч цом, өргөмжлөлийг гардан авлаа.

Монгол улсын банк санхүүгийн системд эзлэх байр сууриа өсгөж, харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан дэвшилтэт технологид суурилсан олон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн үр дүнтэй ажилласан нь уг шагналаар шагнагдах үндэслэл боллоо. 

Бидний амжилтын түлхүүр болсон нийт харилцагчид, хамтран ажиллагсад та бүхэндээ Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны удирдлага, нийт ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж