Инфляциа дефляциар сольжээ

2016 оны 1 сарын 28

Саяхан болтол Зимбабвед ухаангүй гипер буюу хэт өндөр инфляц ноёрхож, Төв банк нь орон өөрийн долларын  их наядын дэвсгэртийг  хэрэглэж чадахгүй болов. Учир нь мөнгө нь цааснаас өөрцгүй болжээ. Одоо тус улсад огт өөр асуудал үүсч, инфляц нь дефляц болж асуудлаа шийдэж чадахгүй байна.

Тэдний асуудалд Их Британи, Япон, АНУ зэрэг олон орон оролцож, хямд нефтиэс эхлээд бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа ч худалдан авах чадваргүйгээс бараа бүтээгдэхүүний үнэ унасан ч эрэлт алга болжээ. Энэ нь инфляцийн өсөлтөөс нь ч аюултай аж. Зимбабве дефляцийн “клуб”-т гэнэтхэн багтсан байна. Эдийн засагчдын үнэлгээгээр, өнгөрсөн онд  хэрэглээний үнэ 2-4 хувиар унажээ. Дефляцийн байдал нь энэ жилдээ ч үлдэх бололтой. Эрэлт буурч,  цалингаа тавьж чадахгүйд хүрч, цомотгол явуулснаар байдал улам дордож байна. 

Өмнөд Африкийн 14 сая хүнтэй улс орон өөрийн мөнгөө 2009 оноос хэвлэхээ больж, америк доллар голлосон хатуу валютыг хэрэглэх болжээ. Хамгийн сулхан доллараа Америкийн хамгийн чанга доллараар сольсны дараа Зибабвед дефляцийн импорт эхэлсэн байна. Ранд валют нь гурав дахин суларсан Өмнөд Африкийн орны хилийг давсан барааны  үнэ  эрс бууж байна.

Хэрэв өмнө нь Хараре нийслэлд нь хоол идэж байх зуур үнэ нь нэмэгдэж болох магадлал их байсан бол одоо  тахианы дэгдээхий шарсан мах гурван доллар  орчим байна. Энэ үнэ нь амьд шувуунаас ч бага үнэ боловч дефляцийн улмаас ажлын хөлсний үнэгүй хүрч байна.

Хөдөө аж ахуйн салбараас гадна 750 хүн л ажлын байртай учир зам дагуух худалдаа цэцэглэж байна. Баглаа гадил жимсийг нэг доллараар авч болно. Усан үзэм хоёр доллар,  тамхи нэг доллар, хоол хийх  торх хий 1,5 долларын үнэтэй. Хийг саяхан 1,8 доллараар зарж байсан юм.

Үнийн уналт нь нутгийн хүмүүст шинэлэг зүйл. 2008 онд инфляци нь 22 оронтой тоотой болж, нэг өндөг  тэрбум Зимбабве доллараар зарагдаж байлаа.

Гэсэн хэдий ч дефляци нь  эрэлтгүй болсон, үйлдвэрлэл унасан зэргийн улмаас  улс орны эдийн засгийг сүйрүүлэх аюултай хүнд өвчин ажээ.

Үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалт нь 2011 онд 57 хувиас 34 хувь хүртэл унасан байлаа. Засгийн газарт нь  эдийн засгаа хөдөлгөх хөшүүрэг байхгүй бөгөөд зөвхөн экспортоос орж ирэх долларт л найддаг.

Төв банк нь Америкийн долларыг  хэвлэж чадахгүй учраас түүнд мөнгө, зээлийн бодлого гэж үгүй. Засгийн газар нь орлогынхоо 90 хувийг цалинд зарцуулдаг учир төсвийн төлөвлөлт хийх боломжгүй ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна